Pages

Friday, January 12, 2018

Сэргээнэ бас шинээр хийнэ

2018 оны мэнд! 

Эндхийхээр бол цагаан сар нь болохоор нийт 6 хоног сайхан амраад ажилдаа шумбаад орчихсон. Гадаа хүйтэн талдаа болохоор гэр зуур амарсан. Бас л хэмнэл алдагдах нь байна шүү дээ, хоолноос хоолны хооронд өнхрөөд таарсан хэхэ. Энэ жилдээ хуучин хийдэг байж байгаад амьдралын шаардлагаар хийхээ больсон зарим нэг зүйлсээ сэргээгээд ганц 2 зүйлийг шинээр хийж эхлэх санаатай байна. 

Сэргээх зүйлс:
-Өсгийтэй гутлаа өмсөх. Багыгаа гаргаснаас хойш биед амрыг бодоод бас аюулгүй байдлаа бодоод жирэмсэн үеээ оруулаад бүтэн 4 жил намхан, за өсгийгүй гутал өмсжээ. Хүүхэд том болоод хөтлөөд явдаг болсон чинь бас нялх жоохон үе шиг нь цаг зав муутай ухаан жолоогүй гүйдгээ бодвол эргэн тойрноо харсан шиг, гутал хувцсанд сонирхол төрөөд байгаа хэхэ. 
-Дуу хөгжмөө сонсох. Гэртээ амарч байх үедээ ФМ сонсоод эсвэл дуртай дуугаа сонсоод нүд биш чихээ их ажиллуулдаг байсан. Бас л багыгаа гаргаснаас хойш унтуулах гээд эсвэл өөрөө тэр дуунд нь улам ядраад байгаа мэт санагдаад ТВ л үздэг болж. Одоо жоохон нүдээ амраая даа. Ed Sheeran бол хамгийн эхний сонголт. Тэгээд аль болох тасралтгүй үргэлжлүүлнээ. Тэгэхгүй бол хайран залуу нас минь дуу хөгжимгүй болчих гээд байна. Бас том охин англи хэл үзээд эхэлсэн тул дууны үгийг нь хэвлээд л дуудлага нь чихэнд нь хоногштол сонсгонгоо сонсох бодолтой байна. 
-Дасгал хөдөлгөөн. Хуучин боломжоороо оройд гэртээ дасгал хийдэг байсан. Сүүлийн нэг жил огт хийсэнгүй. Хөдөлгөөн ихтэй болохоор учиргүй жин нэмсэн юм бол байхгүй, гэхдээ булчин сул болоод жоохон илүү хөдөлгөөн хийвэл маргааш нь бие булраад байх юм. Биеэ чангалнаа. 
Шинээр хийж эхлэх зүйлс:
-Өдөр тутамдаа үүргэвч үүрнэ. Өмнө ийш тийш аялалд явах зугаалах үед л хэрэглэдгээс бус өдөр тутамдаа ажилдаа үүргэвч үүрдэггүй байлаа. Цүнхээ зүүн талдаа үүрдэг юм тэгсэн чинь хүзүүний зүүн талын булчин зангираад ганц зүүн хөл хавагнаад байсан чинь цүнхтэй холбоотой болж таарав. Өвлийн өвгөнд би сайн охин, ээж, дүү, ажилтан, эхнэр байсан болохоор үүргэвч өгөөч гээд захиа бичсэн чинь өгсөөн хэхэ. 
-Жимд явмаар байна. Гадуур өөрөө гүйх гэсэн чинь зориг зүрх болон гүйх боломжийн газар ойр зууртаа алгаа. Тэгээд ажлын эсвэл дүүргийн харья арай хямд жимд орж дугуй жийж, гүйлтийн зам дээр нь гүймээр байгаа юм. Гадуур дугуйтай хэсдэг үе багыг гарсанаас хойш байхгүй болсон, би чинь аймхай хүн хүүхдээ гэмтээчихнэ гэж айгаад больсон.
-Шинэ хоолны жор. Хийдэг хэдхэн төрлийн хоолноосоо залхах гэж байна шд. Саяхан гарын доорхи орцоор өөрсдөө идэж болохоор хоолны жортой ном олж авсан. 7 хоногт 2 удаа шинэ амт амтлая даа. Өөрсдөө идэж болох гэдэг нь бас их учиртай. Япон хоолнууд зарим нь таарахгүй, идсэн болохгүй юм гэсэн гомдол ирсэн. Озони гээд шинэ жилээр иддэг хоол байдгийн, тэрийг нь хийсэн чинь нөхөр цагийн дараа өлсөөд гээд юм идээд хавийн хүмүүсийг уруу татсан тул аль аль талдаа дэмий санагдсан. 

Өдөр тутмын амьдралдаа нэг иймэрхүү өөрчлөлт оруулах бодолтой. Ажил алба бол өөрчдөгдөхгүй ээ. Дуугай урдахаа хийгээд хичээ гэдэг үндсэн зарчимнаасаа гажихгүй. 

За тэгээд та бүхэндээ болон өөртөө шинэ ондоо: Find something brand new thing every day and enjoy it! гэж хүсье. 

2 comments:

  1. gym-d yawah uneheer ur durntei shuu :)
    Bi n tasraltgui 2 sar yawj bna. Gehdee dasgaljuulagch hulsulsuun, ternii huchind biye changaraad bulrah n barah bghui blsn Hamgiin goyo n 11 kg turhcihsan gkkk :)

    Amjilt huurhunuuu, Gym-d zaawal yawaarai

    ReplyDelete
  2. Гоё хавар болоод өдөр уртсаж байгаам чинь чадвал гүйж үзээрэй. Гэхдээ өөрөө үнэхээр завгүй хүн юм аа.
    Би өөрөө гүйдэг болохоор надад их таалагддаг юм.

    ReplyDelete