Pages

Thursday, August 10, 2017

Хуйсагнав


Анх энэ үгийг бага ангид байхдаа аавынхаа амнаас сонсоод тайлбарлуулж байж билээ. Хаврын нэг орой аав ажлаа тарж орж ирээд л ёстой нэг хуйсагнуур салхитай өдөр байна даа гэв. Би чинь тас орос сургуулийн хүүхэд иймэрхүү үгийг ойлгохгүй шд. Утгыг нь тайлбарлуулж санаа амрав. Тогтворгүй, доторхой чиглэлгүй, салхины хүч нь хүртэл янз бүр, хаанаас ч гэнэт босоод ирдэг гэх мэтээр л ойлгож тогтоож авсан байна. 

Харин би зуны энэ бүгчим халуун өдрүүдэд сэтгэл санаагаа хуйсагнуулаад л сууж байна даа. Маш их ажилтай мөртлөө л амьдрал гээчийн талаар зав л гарвал бодоостой. Олон хүний олон ааш болон тэр бүгдийг хүлээж авч хариу үйлдэл үзүүлэх өөрийгөө ямар байвал зохилтойг бүрэн ойлгож чадахгүй, бодож байгаа зүйл минь үйлдэл болон үг хэлтэйгээ тохирохгүй байгаа юм шиг санагдаад. Нэг ёсондоо ГЭГЭЭРЧИХ юмсан гэсэн бодолтой. Гэгээрвэл би бүх л зүйлийг эерэгээр харж, хэнд ч уурлаж бухимдахгүй, хэнийг ч уурлуулж гомдоохгүй, тэрнийхээ хэрээр өөрөө ч гэсэн сэтгэлийн амар тайвныг олох байх даа л гэж бодсын хэхэ. Уг нь хүнд чадлынхаа хэрээр туслаад нэмэр болчих гээд л үзэх юм. Санаа байвч сачий минь хүрэхгүй юм. Сэтгэл байвч цаг зав нь хүрэхгүй, гэр бүлээ хаяад хүний төлөө гүйгээд байлтай биш. Өөртэйгөө зөрчилдөөд, болдог бол хүндээ ч туслаад, гэр бүлдээ ч анхаараад бүгдийг хийчих санаатай. 

2 comments:

  1. heheh, argaguideed hund tusalj chadaagui uuriiguu uuruu oilgood, uuriiguu uuruu uuchlaad, uuriiguu uuruu huleej avahad l "gegeerel"-d neg alham oirtchihguu yu

    ReplyDelete
  2. би бол мөр мөрөөрөө амьдаръя гэдэг уриатай, даанч хүмүүс миний уриатай зөрчилдөөд хэцүү хэхэ, тэгээд хүнд үгүй гэчихээд дараа нь өөрөө тэгж хэлсэндээ шаналаад дарамттай юмөө

    ReplyDelete